Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхантай ярилцлаа. Тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлсэн “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд ЗГ-ын дэргэд ажиллах зөвлөлийг ахалж ажилласан билээ.
УИХ-аас Эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээний тогтоолыг баталж, Засгийн газар 100 хоногийн хугацаанд их зүйлийг хийхээр төлөвлөсөн. Чуулган завсарлаад буй энэ үед Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээнүүдийн хэрэгжилт хэрхэн хангагдав?
-Бизнесийн орчинг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг Монгол руу эргэж татах бол өнөөдрийн эдийн засгийн хүндрэлээс гарах богино хугацааны арга зам юм. Үүнд эдийн засгийн бодлого, эрх зүй, зохицуулалтын орчноо ойлгомжтой, тогтвортой байлгах, алдаагаа засаж, сайжруулах ажлыг бизнесийнхэн бид УИХ, Засгийн газраас хүлээж байгаа. Энэ ажилдаа бизнес хийж буй, өөрөөр хэлбэл татвар төлж буй хүмүүстэйгээ хамтарч шийдвэрүүдээ гаргах гэж зорьж байгаа нь зөв хандлага юм. Энэ зорилгоор Эдийн засгийн зөвлөлийг Ерөнхий Сайд ахалж, олон бизнесийн салбарын төлөөллийг оруулсан гэж бид ойлгож байгаа. Цаашид ч бизнес эрхэлж буй хүмүүсийн туршлага, судалгаан дээр үндсэслэн эдийн засгийн бодлого, шийдвэрүүд гарч байвал сайн байна. Учир нь бизнес хийж буй хүмүүс алдаагаа давтадгүй.
Засгийн газрын дэргэд ажиллах зөвлөлийн нарийн бичгийн даргаар та ажилласан. Ямар чиглэлээр голлон анхаарсан бэ?
-Бид жинхэнэ бизнесийн өсөлтийг дэмжсэн эдийн засгийн системтэй болох шаардлагатай байна. Үүнд манай олон компаниуд идэвхтэй оролцож, шинэ санал боловсруулж Засгийн Газарт санал, зөвлөмж өгч байгаа. Монголын Бизнесийн Зөвлөл, Хувийн Хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл, СЕО Клуб, Санхүүгийн Зах зээлийн холбоо, Монголын Банкны Холбоо, Монголын Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын Үндэсний Барилгын Ассосиаци гэх мэт бизнесийн холбоод татвар, сахүүгийн системийг шинэчлэх талаар олон зөвлөмжийг гаргаж өгч байгаа. Эдийн засгийн зөвлөл нь 180 гаруй компанийн төлөөлөлтэй уулзаж, тэдний зовлон, жаргал, хүндрэлээс гарах шийдлүүдийг хамтддаа хэлэлцэж, зөвлөмж боловсруулж Ерөнхий сайдад өгч байна.
Бизнесийн салбарыг тэтгэх, дэмжих чиглэлд анхаарна гэж байсан. Гэхдээ хүлээлт үүсгэсэн голлох хуулиуд батлагдсангүй. Тухайлбал, ААН-ийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох гэх зэрэг?
-Засгийн Газар аливаа шийдвэр гаргахдаа, тухайн шийдвэр Монголын бизнесийг яаж дэмжиж буй гэдэг шаардлагыг байнга тавина гэж Ерөнхий сайд саяхан болсон Монголын Бизнесийн Дээд хэмжээний уулзалт дээр цохон хэлсэн. Энэ их том хүлээлтийг бизнес хийж буй бид нарт бий болголоо. Үнэхээр улс төрийн болон эдийн засгийн институци энэ зарчмаар ажиллаж сурвал бид бүгдэд сайн л байна.
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөр зарлахад ихэнх хүмүүс хэрэгжих боломжгүй гэдгийг хэлж байсан. Үнэхээр ч одоо эргээд харахад ч гэсэн яг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхээр зүйл цөөн байх шиг. Энэ талаар та юу гэх вэ?
-Эдийн засгийн томоохон бүтээн байгуулалтуудаа хурдавчлахыг ихэнх компаниуд зөвлөж байгаа. Тухайлбал, Оюу Толгойн гүний уурхайн ажлыг яаралтай эхлүүлэх, Таван Толгойн уурхайн бүтээн байгуулалт, төмөр зам, эрчим хүчний том төслүүдээ эхлүүлэх гэх мэт. Тавдугаар цахилгаан станцын концессын гэрээ энэ зургаадугаар сард зурагдаж, хөрөнгө босгох ажил урагшилж байна. Энэ нь 1.3 тэрбум ам. долларын шинэ бүтээн байгуулалт эхэлж байна гэсэн үг. Таван Толгойн цахилгаан станцын ажил мөн урагшилж байна. 1 тэрбум гаруй долларын том төсөлд хөрөнгө оруулагчдыг сонгох процесс ид дундаа явж байгаа. Эрчим хүчний дутагдал нь өнөөдөр эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж байгаа, тиймээс эдгээр том төслүүд, бусад цахилгаан, дулааны эх үүсвэрийг нэмэх төслүүд хэрэгжиж байгаа нь эдийн засгийн богино, дунд хугацааны тогтвортой өсөлтөд шаардлагатай.
Хаврын чуулган өндөрлөсөн учраас Засгийн газрын дэргэд байгуулагдсан бодлогын зөвлөлийн ажил ч бас дууслаа гэж ойлгож болох уу?
-Компаниуд шаардлагатай зөвлөмжөө Ерөнхий сайдад цаашид ч гаргаж өгсөөр байх болно гэж найдаж байна.
Цаашдаа эдийн засаг, бизнесийг идэвхжүүлж, хүндрэлийг даван туулахад нэн түрүүнд ямар алхам хийх зайлшгүй шаардлагатай бол?
-Эрчим хүчний экспортын зах зээлийг нээх ажлууд хийгдэж байна. Ирээдүйд Монгол Улс нь эрчим хүчний худалдаанд бүс нутагтаа манлайлах боломжийг бид өнөөдрөөс эхлэх нь чухал. Хэдийгээр дотооддоо хомсдолтой байгаа ч ирээдүйн зах зээлээ өнөөдөр л нээх хэрэгтэй юм. Энэ тал дээр компаниуд Засгийн газарт мөн олон зөвлөмжүүдийг өгч байгаа. Нүүрс зөвхөн ухаад, зөөдөг биш, нүүрсийг, нарыг, салхийг цахилгааны шугамаар тээвэрлэх бол манай эдийн засгийн өрсөлдөх чадварыг урт хугацаандаа тодорхойлно. Ойрын ирээдүйд бид бүс нутагтаа 20ГВ цахилгаан эрчим хүч зарах ажлыг олон компаниуд сонирхож, судлаж, бэлтгэж байна.
Ер нь ажлуудын биелэлтийг хувиар нь дүгнэж үзвэл хэдэн хувьтай гарч байгаа вэ?
-Компаниуд бид боломжтой гэсэн зөвлөмжөө гаргаж өгсөөр л байна. Бүгд л нэг эдийн засаг, нэг завинд сууж байгаа тул эрх биш зөв шийдвэрүүд нь хурдан гарах биз.
Энэхүү ажлуудын үр дүн хэзээ харагдах вэ, үр дүнг хэрхэн хэмжих вэ?
-Бизнесийн орлого, ашиг хэр хурдан нэмэгдэх вэ гэдгээр л хэмжих байх даа. Санхүүжилтийн шинэ эх үүсвэрүүд ойрын хугацаанд бий болох байх, үүгээр дамжиж бэлэн төслүүд хэрэгжээд эхлэхэд нэг учиртай.